• Төв болон туслах зам дагуу галын гидрантуудыг яаралтай хийхийг албаныханд үүрэг болголоо

    2020-06-08

    Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр нийслэлээс гал сөнөөгчдийг шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах тал дээр онцгой анхаарч буйгаа мэдэгдэв.

    Улаанбаатар хотын хэмжээнд гал гарсан тохиолдолд цаг алдалгүй унтраахад зайлшгүй шаардлагатай усны цооног буюу гидрантыг төв болон туслах зам дагуу хийж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газар холбогдох газруудад үүрэг болголоо.

    Мөн үүнээс гадна галын крант, сувгаа байнгын бэлэн байдалд байлгах, гал түймрээс урьдчилан сэргийлэх шаардлагад нийцсэн барилга байгууламжийн өөрчлөлт, шинэлэлтийг хийх, гудамж, талбайд хаана ч гал коммандын машин очсон ус зөөдөггүй болох хүртэл авч хэрэгжүүлэх олон ажил байгааг онцлов.

    Үүний нэг нь Белерусь болон Франц улсын хөнгөлөлттэй зээлээр гал унтраах 71 машин нийлүүлэхээр болсон явдал юм.

    Үргэлжлүүлэн иргэдээс ирсэн асуултуудад хариулав.

    -Кино театр, хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх төв, жолооны курс болон бусад жижиг үйлчилгээний газрууд нь хагас жил гарантай хаалттай байна. Гэтэл эрх мэдэлтэй хүмүүсийн баар, цэнгээний газрууд зөвшөөрлийн чиглэлээ өөрчилж хэвийн ажиллаж байна. Баасан гарагт таван газарт Хөтөлбөртэй шувуу арга хэмжээ, өчигдөр Зайсанд АН-ын хандивын томоохон хүлээн авалт зохион байгуулагдсан. Нэг бол бүгдийг нь хааж, нэг бол бүгдийг нь нээж өгнө үү?

    -Амралт, ресторан гээд үйлчилгээний байгууллагуудаа үе шаттай нээж байгаа. Иргэдээ ажлын байраар хангах, үйлдвэр, үйлчилгээний хаагдсан газруудаа үе шаттай нээх ажлуудыг судалж, аль болох богино хугацаанд хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр иргэд, ААН-үүдээ дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа. Хорио цээр зөрчиж, үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж байгаа, ард нь зарим нэг төрийн захиргааны, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дэмжлэгтэйгээр ийм ажиллагаа явагдаж байна. Мэргэжлийн хяналтынхан ч, Онцгой комиссынхон ч анхаарах ажлууд бий. Иргэд, хэвлэлийн мэдээллийн байгууллагууд маань иймэрхүү хууль зөрчиж байгаа, иргэдийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулахуйц газруудыг ил тод, нээлттэй мэдээлэх ёстой.

    -ААН-үүдийн үйл ажиллагааг хэзээ нээх вэ, кино театрын үйл ажиллагааг нээнэ гэсэн асуудал яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

    Зарим нэг үзвэр, үйлчилгээний газруудаа ариутгал, халдваргүйтлийг нь хийгээд, цомхон хүрээнд өөрсдийнхөө бэлтгэл ажлыг хангаж үйл ажиллагааг нь зохих хэмжээнд явуулах боломжийг нь шийдэж өгье гэсэн асуудлыг УОК-т тавьсан байгаа. УОК-оос шийдвэр гарна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ