• Хөлбөмбөгчдөөс К.Роналду анхны тэрбумтан боллоо

    Португалийн од, хөлбөмбөгчин Криштиану Роналду өнгөрсөн жил 105 сая ам.долларын орлого олсноор анхны тэрбумтан хөлбөмбөгч боллоо гэж “Форбс” сэтгүүл мэдээллээ.

    Тамирчин байхдаа тэрбумтан болсон гуравдахь хүн нь Португалийн шигшээ, Италийн “Ювентус” клубын мэргэн бууч Криштиану ажээ.

    Түүнээс өмнө АНУ-ын гольфчин Тайгер Вудс 2009 онд, боксчин Флойд Мэйвэдер 2017 онд анх энэ босгыг давсан байна.

    Алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы хөрөнгө өдгөө 2,1 тэрбумаар үнэлэгдэж байгаа ч сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгджээ.

    “Форбс”-ын мэдээллээс үзэхэд К.Роналду орлогынхоо 650 сая ам.долларыг нь спортоос олсон бол түүний гол өрсөлдөгч Аргентин залуу Лионель Месси 605 саяыг, бейсболчин Алекс Родригес 450 саяыг ийм замаар хураажээ.

    “Барселон”-ы аргентин довтлогч Л.Месси 2021 он гэхэд тэрбумтны эгнээнд багтаж магадгүй гэнэ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ