• Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

    Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх 2020 оны 6 сарын 8-ны өдрийн хуралдаан 09.05 цагт эхэлсэн.

    Гэвч улсын яллагч О.Мөнх-Од нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлд заасны дагуу шүүх бүрэлдэхүүн болон нийт шүүгчдээс татгалзсан тул улсын яллагчийн дээрх татгалзлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6-д “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан нөхцөл байдал үүссэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байна.

     Иймд улсын яллагчийн гаргасан татгалзлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар тус шүүх хуралдааныг хойшлууллаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ