• Д.Нямхүү:Дахин нэг тээврийн жолоочид коронавирус илэрч, нийт тохиолдол 194 боллоо

    2020-06-08

    Сүүлийн 24 цагийн хугацаанд 46 шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрлээ.

    ОХУ-аас тээвэр хийдэг нийт 29 жолооч хилээр орж ирснээс нэг хүнд нь коронавирус илэрчээ. Энэ жолооч нь 38 настай, Орос улсын иргэн юм.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Монголд коронавирусийн халдварын 194 дэх тохиолдол бүртгэгдсэнээс 75 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 119 хүнд эмчилгээ хийж байна” гэлээ.

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АмбасэлмааЭнэ хүн ОХУ-аас анх удаа манайд орж ирсэн өгүүлэмжтэй. Олон улсын Эрүүл мэндийн дүрмийн дагуу манайд батлагдсан учраас энэ хүнийг Монголдоо эмчилнэ” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ