ДЭМБ:Ирэх долоо хоногуудад коронавирусын халдварын тохиолдол эргэн нэмэгдэх хандлагатай байна

2020-06-08

Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл Бразил улсад 5, ОХУ-д 2, АНУ-д 1 хувиар тус тус нэмэгджээ.

“Номхон далайн Баруун бүс дэлхийн хүн амын дөрөвний нэгийг эзэлдэг ч нийт коронавирусын өвчлөлийн 3, нас баралтын 2 хүрэхгүй хувийг эзэлж байна. Эдгээр улсууд нь хөл хориог хязгаарлах арга хэмжээ, тохиолдлыг эрт илрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь үр дүнтэй байна гэж дүгнэжээ.

Бруней,Шинэ Зеланд улсуудад шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Япон, Малайз, Сингапурт өвчний тархалт нэмэгдэж байна.

Ирэх долоо хоногуудад халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна” гэж ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээллээ.

  • АНУ-д зургадугаар сарын 7-ны өдөр 29,000 гаруй
  • ОХУ-д 8,900 гаруй
  • БНЭУ-д 9,900 гаруй
  • БНХАУ-д зургаа
  • БНСУ-д 38 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ