• Оросын “Краснодар” баг 17 настай Бразил хүүг 15 сая еврогоор авахад бэлэн байна

    “Краснодар” “Васко да Гама” багийн довтлогч Таллес Магног сонирхож байна гэж Atenção Vascaínos!-ийн YouTube дээр мэдээлжээ.

    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Оросын клуб дамжуулалтын цонхоор хөлбөмбөгчнийг худалдаж авах хүсэлтэй байгаа бөгөөд үүнийхээ төлөө 15 сая евро төлөхөд бэлэн байгаа ажээ.

    17 настай Таллес Магно бол “Васко да Гама”-гийн сурагч юм. Өнгөрсөн улиралд довтлогч Бразилийн аварга шалгаруулах тэмцээний 15 тоглолтонд оролцож 2 гоол оруулсан бөгөөд 4 шар хуудас авчээ. Тоглогчийн Бразилын клубтэй хийсэн гэрээ 2022 оны 12-р сарын 31 хүртэл хүчинтэй. Тэрбээр Бразилын U17 шигшээ багийн төлөө зургаан удаа тоглолт хийж, гурван гоол оруулжээ.

    “Краснодар” 22 тойрогт 41 оноо цуглуулж, РПЛ-ийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ