Трамп АНУ-ын Үндэсний гвардийг Вашингтонгоос гаргах тушаал өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эсэргүүцлийн нөхцөл байдал тогтворжсонтой холбогдуулан АНУ-ын Үндэсний гвардийн цэргийг Вашингтогоос гаргах ажлыг эхлүүлэх заавар өгсөн гэж мэдэгджээ.

“Би бүх зүйлийг бүрэн хяналтандаа авсаны дараа манай Үндэсний гвардийг Вашингтоноос гарах үйл явцыг эхлүүлэхийг тушааж байна” гэж Трамп хэлжээ.

Түүний хэлснээр шаардлагатай бол Үндэсний гвардийн байлдагчид “хурдан буцах” боломжтой аж.

Тэрбээр мөн “өчигдөр шөнө жагсагчид хүлээгдэж байснаас хэд дахин бага байлаа” гэж мэдэгджээ.

Зургаадугаар сарын 1-нд Цагаан ордон үймээнийг дарахын тулд холбооноос нэмэлт хүч илгээхээр шийдсэн гэж Трамп мэдэгдсэн.

АНУ-ын олон арван хотод 5-р сарын сүүлчээр цагдаа нарт саатуулагдсаныхаа дараахан амиа алдсан Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд нас барсны дараа жагсаал эхэлсэн. Нэг цагдаа түүний хүзүүн дээр удаан хугацаанд өвдөглөснөөс нас барсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ