П.Анужин:Хүний биед хоол биш хор болдог хүнсийг хуулиар зохицуулна

2020-06-07

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх таван асуудалд онцгойлон анхаарч байгаагийн нэг нь эрүүл хүнсээр иргэдээ хангах юм.  Тэрээр “Монголчууд өлсөх ёсгүй, эрүүл хоол хүнс идэх ёстой. Өнгөрсөн гурван жилд үр тариа, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт анхаарлаа хандуулж  ажиллаж байна. Бид хүнсээр зөвхөн  дотоодын хэрэгцээгээ хангах биш, гадаадад экспортод гаргах боломжтой. Монгол Улс усан далайд гарцгүй ч  хүн далайд гарцтай. Бидэнд хүн ам ихтэй хоёр том хөрш байна. Тэдэнд хүнсний хэрэгцээ бий. Монголын   газар нутаг дээр тарьж боловсруулсан хүнс ногоо бол дэлхийн дунджаас дээш орлоготой хүмүүсийн иддэг хүнс байх болно. Ийм боломжийг та бид хамтдаа бүтээж чадна “ гэсэн.

Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх  чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр  тодорхой үр дүнд хүрч байгаа. Тухайлбал, “Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг  өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн нь монгол хүний эрүүл мэндийн суурь үзүүлэлтэд оруулсан маш том хөрөнгө оруулалт юм.

Тэгвэл энэ удаад МАН мөрийн хөтөлбөртөө хөгжлийн тулгуур монгол хүн гэдгийг тод томруунаар тусгаж, асуудлыг уг үндсээр нь шийдэж, иргэн бүрт хүрэх, хүртээмжтэй зорилтуудыг тусгасан. Тухайлбал, “Эрүүл иргэн”  зорилтын нэг нь  эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний хэрэглээ буюу чихэрлэг болон хийжүүлсэн ундаа, транс тос гэх мэтийг хязгаарлаж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилт юм.

Тэгвэл уг зорилтыг биелүүлэхэд идэвхтэй дуу хоолой гаргаж ажиллах нэр дэвшигч бол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч П.Анужин юм. Тэрээр  “Хөгжилтэй орнуудын  дунд сургуульд хүүхдүүдэд өгдөг үдийн цайнд генетикийн өөрчлөлттэй, будаг, үнэр оруулагчтай хүнс өгөхгүй байхыг   хуульчилж хориглосон. Хоол хүнс гэдэг хүний эрүүл оршихуйн үндсэн чухал үзүүлэлт. Үүнтэй уялдуулаад МАН-ын дарга У.Хүрэлсүх “Дотооддоо хүнсээ бэлдэнэ” гэж хэлсэн. Энэ тухай  мөрийн хөтөлбөрт маш тодорхой тусгасан. Хэн, хаана хийсэн гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа нь удаан, хүний биед  хоол биш хор болдог хүнсийг хуулиар зохицуулна  гэдгийг онцолмоор байна.  МАН  өмнө нь ч ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэр хэрээрээ тодорхой үр дүнд хүрсэн. Энэ удаад тухайн асуудлыг уг үндсээр нь шийдэж, хүн ардаа эрүүлжүүлэх зорилтуудыг илүү оновчтой нарийн тусгаж өгсөн. Тухайлбал,  “Эрүүл чийрэг  эр хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Эрчүүд  эмэгтэйчүүдээс 8-9 жилээр бага насалдаг гэсэн судалага байна.Цаад нарийн учир нь  хоол олдвол идчихдэг, олдохгүй бол идэхгүй явдгаас үүдэлтэй нөгөөт л таргалалт, зүрх судасны өвчлөл, ходоодны хорт хавдар зонхилох байр суурийг эзэлж байна.  Цаашлаад өдөр тутмын амьдралын буруу хэвшил гэх мэт зүйлсээс болж эр хүний насжилт богино байна. Тиймээс эрчүүд рүүгээ чиглэсэн эрүүл мэндийн үндэсний  цогц бодлого хэрэгжүүлэхээр тусгасан нь чухал ач холбогдолтой юм. Мөн  аливаа өвчнийг эрт шатанд нь оношлох лаборатори, шинжилгээний төвүүдийг нээнэ. Ходоодны харт хавдрыг ихэсгэж  байгаа гол шалтгаан нь хеликобактери. Энэ тухай ч МАН-ын мөрийн хөтөлбөрт  тусгасан” хэмээн онцоллоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ