• Японы Засгийн газраас улс дотроо аялж буй хүмүүстээ өдрийн 190 ам.долларын хөнгөлөлт үзүүлж эхэлжээ

    2020-06-07
    Коронавирусын улмаас зогсонги байдалд ороод буй аялал жуулчлалын салбартаа Япон улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхээр болжээ.
    Ингэхдээ дотоодын аялал жуулчлалаа түлхүү дэмжих юм.
    Тухайлбал, дотооддоо аялж буй хүн өдөрт 190 ам.долларын хөнгөлөлт эдэлнэ 190 ам.доллар нь монгол мөнгөөр бодоход 530,000 орчим төгрөгтэй тэнцэнэ.
    Зочид буудал, зоогийн газар, тээврийн хэрэгсэл, үзвэр, үйлчилгээ гээд аялалын бүх л төрлийн зардалд дээрх хөнгөлөлтөө эдлэх боломжтой. Хөнгөлөлтийг дотоодод аялаж буй гадаадын иргэд ч эдлэх боломжтой юм.
    Гэхдээ зөвхөн дотоодын аялал жуулчлалын компаниар дамжуулан аялах эсвэл дотоодын сүлжээ зочид буудалд буудлах мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих тохиолдолд л хөнгөлөлт эдлэх боломжтой гэж тусгажээ.
    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ