• 13 машин мөргөж,хоёр хүн гэмтээсэн том оврын машины жолооч “Тоормоз ажиллаагүй” гэсэн урьдчилсан мэдүүлэг өгчээ

    2020-06-06

    Өлзийтийн шалган бүртгэх товчооны орчим том оврын ачааны автомашин 13 машин, мөн авто замын төлбөр хураах цэгийг мөргөсөн зам тээврийн осол өнөөдөр гарсан байна. Цемент ачиж явсан том оврын автомашины  жолооч “Тоормоз ажиллаагүйн улмаас мөргөсөн” гэх урьдчилсан мэдүүлэг өгчээ.

    Уг ослын улмаас урьдчилсан байдлаар 2 хүн гэмтсэн бөгөөд эд матeриалын хохирол их хэмжээгээр  учирчээ. Тээврийн цагдаагийн албанаас ослын газарт үзлэг хийж ажиллагаа явагдаж байна гэж Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.

    #Яг_одоо#Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчооны орчим #цeмeнт ачиж явсан #ачааны автомашин шалган нэвтрүүлэх товчоогоор гарах гэж байсан #олон автомашин, #авто_замын_төлбөр #хураах_постыг мөргөсөн ноцтой #осол гарлаа. #Өлзийт хороолол, #Төв аймаг руу чиглэх хөдөлгөөн уг ослын улмаас хаагдаж #ачаалал үүссэн тул та бүхэн тухайн чиглэлд #зорчихгүй байхыг анхаарна уу.

    Posted by Тээврийн Цагдаагийн Алба on Friday, June 5, 2020

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ