АстраЗенека компани коронавирусын вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр тэрбум тунгаар нэмэгдүүлэхээр болжээ

2020-06-06

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:

ДЭМБ-аас амны хаалтны талаарх зөвлөмжөө шинэчилжээ.ДЭМБ-ын хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий захирал Тедрос Адханом хүн амын дунд халдвар тархсан улс орнуудад маск зүүх нь үр дүнтэй байгааг онцолжээ. Гэхдээ амны хаалт зүүсэн ч зайнаас харьцах, гарын ариун цэврийг сахих нь чухал гэдгийг онцолсон байна.

Их Британийн Эрүүл мэндийн сайд зургадугаар сарын 15-наас эхлэн эмнэлгийн бүх ажилчид мэс заслын маск зүүх шаардлагатай гэсэн шинэ журмыг мөрдөж эхлэх гэж байна.

АстраЗенека компанийн гүйцэтгэх захирал өөрсдийн үйлдвэрлэж буй коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр тэрбум тунгаар нэмэгдүүлэх талаар мэдэгджээ. Тус компанийн бүтээж буй вакцины үр дүн нь есдүгээр сар гэхэд тодорхой болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ