• Улаанбаатарт аадар бороо орно

    2020-06-06

    Малчид, иргэдийн анхааралд:

    Өнөө, маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон  шуурга шуурахыг анхааруулж байна.

    2020 оны 06 дугаар сарын 05-ны 20 цагаа­с 06 дугаар сарын 06-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

    Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай.

    Салхи: Зүүн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

    Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр сэрүүсч 8-13 градус, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 градус, говийн аймгуудын нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж үдээс хойш бага зэргийн аадар бороо орно, дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ