• АНУ-ын дөрвөн экс ерөнхийлөгч Флойдын үхлийн талаар байр сууриа илэрхийллээ

    Америкийн Африк гаралтай Флойдыг хууль хэрэгжүүлэх явцад хүчирхийллээр амь насыг нь хөнөөсөн хэргээс болсон их цар хэмжээтэй эсэргүүцлийн жагсаал Америк даяарыг хамарлаа. 6-р сарын 3 гэхэд Америкийн 50 мужийн 430 гаруй том жижиг хот сууринд арьс өнгөөр гадуурхахын эсрэг жагсаал өрнөлөө.

    Эсэргүүцлийн давлагаа үелзсээр дэлхийн олон орныг ч хамарсан байна. Үүнд Франц, Англи, Швед, Канад, Австрали, Герман зэрэг оронд сүүлийн үе адил бус хэмжээний арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал өрнөсөн байна.

    Америкийн ерөнхийлөгч Трамп Флойд болон түүний гэр бүлийн хүмүүсийн өмнөөс шударга ёсыг хамгаалах болно гэж амласан ч одоо болтол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлын талаар юм ярихгүй байна. Харин гэдрэгээ эсэргүүцлийн жагсаалын явцад эвдэн сүйтгэх ажиллагаа, хэт зүүний үзлийн хүчнийг зэмлэн буруушааж байна.

    Америкийн анхны Африк удамтай ерөнхийлөгчийн хувьд Барак Обама Флойдын хэргээр хоёр удаа байр сууриа илэрхийлж, Флойдын хэрэг 2020 онд Америкт гарч буй нь хэвийн бус үзэгдэл юм. Харин Америкийг бүхэлд нь хамарсан энэ донсолгоо нь асуудлыг таньж зохицуулах боломж болж байна. Ард иргэд маань сонгуулийн саналаа энэ бүхнийг өөрчилж чадах хүнд өгөх ёстой гэжээ.

    Америкийн экс ерөнхийлөгч Жорж буш харин Америкчууд улс орныхоо эмгэнэлт ялагдлыг тунгаан бодож, шурдрага байдлын төлөө хамтаар хичээх ёстой гэжээ.

    Америкийн экс ерөнхийлөгч Клинтон, хэрэв иймэрхүү байдлаар хар арьстанд хандсаар байвал Америкт Мартин Лютер Кингийн мөрөөдөл үүрд алга болох болно гэжээ.

    Америкийн экс ерөнхийлөгч Жимми Картер хүчирхийлэл өөрөө дэгдсэн юм уу зохион байгуулсан нь хамаагүй, энэ бол асуудлыг зохицуулах оновчтой арга биш, бидэнд ард түмэнтэйгээ адилхан сайн засаг хэрэгтэй байна гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ