• Гэнэтийн шалгалтаар тусгаарлалтад байгаа хүн гэртээ архидан согтуурч,14 хүн гэртээ байгаагүй нь тогтоогджээ

    2020-06-05

    УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр тусгаарлах байрнаас гэрийн тусгаарлалтад шилсэн иргэд зөрчил гаргаж байгааг анхаарууллаа.

    УОК-оос гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд гэнэтийн шалгалтыг уржигдар зохион байгуулжээ. Тодорхой түүвэр байдлаар зарим айлын хаягаар очиж шалгалт хийсэн. Цагдаагийн байгууллагатай хамтран 94 хаяг дээр очиж шөнийн цагаар шалгалт хийжээ.

    Ингэхэд 14 хүн гэртээ байгаагүй байна.

    Мөн 26 иргэний зөрчлийг илрүүлж, холбогдох хариуцлагыг тооцсон байна.

    Жишээлбэл, 47 настай эрэгтэй гэртээ тусгаарлалтад шилжсэний дараа өөрийн ах болон бусад холбогдох дөрвөн этгээдтэй архидан согтуурч байсныг таслан зогсоожээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ