• “Росавиаций” агаарын тээврийн компаниудад 9.5 тэрбум рублийн татаас олгохыг зөвшөөрчээ

    5-р сарын 14-ний өдрөөс хойш ОХУ-ын Агаарын Тээврийн Агентлагт 18 агаарын тээврийн компаниудаас нийт 9.454 тэрбум рублийн татаас авах өргөдөл гаргажээ.

    “ОХУ-ын “Аэрофлот”,”Аврора”,”Азимут”,”Азур Эйр”,”Red Wings”,”SmartAvia”,”Урал Эйрлайнс”, “Сибирь”, “Азимут”, “Северсталь” “IFly”,”Роял Флайт”,”Икарус”,”Северный ветер”,”UTair Airlines”, “UTair Helicopter Services”,”RusLine” зэрэг компаниуд татаас хүсч байна гэжээ.

    Эдгээр авиакомпаниуд 2020 оны 2-р сараас 4-р сарын хооронд явуулсан арилжааны тээвэрлэлтийн зардлыг нөхөн төлүүлэх зорилгоор татаас авна гэж Холбооны Агаарын тээврийн агентлаг тайлбарлав.

    Өгөгдсөн хөрөнгийн 60-аас доошгүй хувийг нисэхийн ажилтнуудын хөдөлмөрийн хөлсийг нөхөхөд зарцуулах ёстой, 30 хувиас хэтрэхгүйг – түрээсийн төлбөр төлөх, 10 хувиас хэтрэхгүйг – сул зогссон нисэх онгоцны зогсоолын төлбөрийг төлөхөд зарцуулах ёстой. Түүнчлэн татаасын нэг хэсэг нь үйл ажиллагааны болон эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг төлөхөд чиглэгдэж болно.

    Нийт 238.2 сая рублийн татаас өгөхөөр 13 агаарын тээврийн компанийн өргөдлийг хянан үзэж байна. Нийтдээ Холбооны Агаарын Тээврийн газраас татаас авах тухай 31 өргөдөл хүлээн авсан аж.

    “Коронавирусын шинэ халдвар тархсантай холбогдуулан зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарласан үед төрийн зүгээс үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Оросын агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, нисэхийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах болно” гэж Холбооны Агаарын тээврийн агентлаг тэмдэглэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ