
Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Өнгөрөгч долоо хоногт УОК-оос мэдээлж байсан нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон тухай Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Зургадугаар сард нийт долоон удаагийн нислэгээр 2,000 гаруй иргэдээ авч ирнэ. Үүнд:
- 6 сарын 08-нд Сидней
- 6 сарын 10-нд Нур Султан
- 6 сарын 11-нд Токио
- 6 сарын 12-нд Энэтхэг
- 6 сарын 17-нд Сөүл (транзит)
- 6 сарын 18 Сөүл
- 6 сарын 19-нд Франкфурт руу тус бүр тусгай нислэг үйлдэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй