• Австрали руу хийгдэх шууд нислэгээр Сиднэйгээс 250, Филиппинээс 34 иргэдээ авч ирнэ

    2020-06-05

    УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

    Оюутолгой компани ажилчдаа хүргэхээр МИАТ компанийн онгоцыг түрээсэлж Австрали улс руу нислэг үйлдэхээр болжээ. Мөн энэ нислэгийн буцах нислэгээр нь Австралиас иргэдээ татаж авахаар болсон байна.

    Австралиас нутаг буцах хүсэлтэй 1,200 хүн байгаагаас УОК-оос тавигдсан шаардлагын дагуу шалгаруулж, нэрсийг хүргүүлжээ.

    Нислэг зургадугаар сарын 6-ны 02:00 цагт хөөрч, 8-нд газардах юм. Нислэгээр Сиднэйгээс 250 гаруй иргэдээ, замдаа мөн Филиппин улсаас 34 иргэд эх орондоо ирэх юм.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ