• Д.Нямхүү:ОХУ руу тээвэр хийдэг нэг жолооч, дөрвөн оюутнаас коронавирус илэрлээ

    2020-06-05

    2020.06.04-нд нийт 715 шинжилгээ хийснээс таван хүнд нь коронавирус илэрчээ.

    Эдгээр таван тохиолдлыг задалбал:

    -Дөрөв нь оюутан

    -Нэг нь Орос улсаас хүнс,ачаа зөөдөг ачаа тээврийн жолооч байна

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Оросын жолооч зургадугаар сарын 3-нд орж ирснийг сэжигтэй тохиолдол гэж тусгаарласан байсан. Шинжилгээний хариунд коронавирус илэрсэн учраас ХӨСҮТ-рүү татан эмчилгээнд оруулах ажиллагаа явагдаж байна” гэлээ.

    Мөн өнөдөөр дахин таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ