• ЭМЯ:Хүүхэд,залуучуудын гар,хөлийн хуруугаар халуу дүүгсэн өөрчлөлт гарвал эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг анхааруулж байна

    2020-06-05

    Өнөөдрийн Эрүүл мэндийн яамнаас хийсэн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараахь зүйлийг анхааруулав.

    “Коронавирусын халдвар авсан бага насны хүүхэд, идэр насны залуучуудын дунд шинэ шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Энэ нь гар, хөлийн хуруугаар улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүгсэн өөрчлөлт гарах, тууралт гарах, хүндвэрлэх шинж тэмдэг илэрч байна. Мөн хамрын үзүүр хэсгээр гарч байна.

    Гол нь энэ шинж тэмдгийн үед коронавирусын бусда түгээмэл шинж тэмдэг болох халуурах,дотор муухайрах, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг илрэхгүй байгаа юм.

    Тиймээс ийм шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандан шинжилгээ өгөхийг анхааруулж байна” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ