
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Дэлхийн 216 оронд коронавирусын халдвар бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 6,632,985-д , нас барсан хүний тоо 391 мянгад хүрлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 125 мянган хүн өвчилж, 5,000 гаруй хүн өвчний улмаас нас барсан байна.
2020.06.04-ний өдөр:
- АНУ-д 14,600 шинэ тохиолдол, 827 нас баралт
- Бразил улсад 30,900 шинэ тохиолдол, 1,473 нас баралт
- Бразил улс нас баралтаараа АНУ, Их Британи улсуудын дараа гуравдугаарт бичигдэж байна.
- ОХУ-д шинээр 8831 тохиолдол, 166 нас баралт
- Япон улсад 30 шинэ тохиолдол, гурван нас баралт
- БНСУ-д 39 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй