• Газрын зураг: Дэлхийн улс орнууд хэдэн тэрбумтантай вэ

    Улс орнуудад хэдэн тэрбумтан амьдарч байгаа хэмжээг харуулжээ.

    Тэрбумтанууд бол улс орон бүрийн бахархдаг хамгийн үнэ цэнэтэй баялгийн нэг юм. Зарим улсуудад тэрбумтан үйлдвэрлэх нь илүү амар байдаг бол заримд нь тун тааруухан байдаг. Форбс сэтгүүл шиг зарим, хэвлэл, хүмүүс үүнийг байнга хянаж байдаг бөгөөд тэд ангилж, жагсаалт гаргадаг байна.

    Тэдний нэг нь зөвхөн улс орнуудад хэдэн тэрбумтан амьдардаг тухай юм. Тохиромжтой болгохын тулд америк доллараар бүх хөрөнгийг нь тооцдог.

    Howmuch.net Forbes-ийн мэдээлэлд үндэслэн уг зураглалыг гаргасан бөгөөд тэрбумтнуудыг зөвхөн хувь улс оронд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт тооцжээ.

    Тэрбумтнуудын хувьд хамгийн таатай уур амьсгал нь АНУ-д байдаг: тэдний 614 нь тэнд бий! Тэдний гарт бараг гурван их наяд доллар төвлөрдөг. Европт цөөхөн  ердөө 510 хүн байдаг (тэдний 107 нь Германд).

    Азид 799 тэрбумтан байдаг бөгөөд эндээс аварга нь мэдээж Хятад юм. Тэдгээрийн 388 нь тус улсал байх ба нийт хөрөнгө нь 1.19 их наяд байдаг.

    Бүх тивүүдээс  хамгийн цөөн тэрбумтан Африк тивд байх ба ердөө 19 (үүнээс зургаа нь Египтэд амьдардаг).

    Орос 99 тэрбумтантай тэдний хөрөнгө нь 385 тэрбум доллар.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ