Бурхан багшийн Их дүйчин өдрөөр юу хийж болох, юу хийж болохгүй вэ?

2022-06-13

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан билээ. Тэгвэл Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд юу хийж болох, юу хийж болохгүй вэ? гэдгийг тайлбарласныг товчлон хүргэе.

Хийж болох үйлдэл

  • Бусадтай сайхан харьцаж, хэлээрээ сайн сайхан зүйл ярьж, сэтгэлдээ хамгийн сайхныг сэтгээрэй.
  • Өөрийгөө харж, ажиглаж, сайн явж байна уу, буруу байна үйл хийж байна уу, ямар зан ааштай байна гэдгийг олж таниарай.
  • Гэрээс гаралгүй буяныг бодож үр хүүхдээ ямар хүмүүжилтэй байгааг анзаарч нэг хараарай.
  •  Сэтгэлийн нүгэл буюу хорлох, хомхой сэтгэлийг татаарай.
  •  Мод тарьж болно.
  •  Богд уулын орчимыг цэвэрлэх, бусдад буян үйлдэх байдлаар тэмдэглэн өнгөрөөж болно.
  • Цагаан хоол идээрэй. Цагаан хоол идэх нь сахил сахих буюу бие, хэл, сэтгэлийн муу үйлийг номхотгох арга юм
  • Багшийн намтар, сургаалыг өөрийн биен дээр хэрэгжүүлж, өдөржингөө буяны үйлд шамдаарай. Энэ нь сайхан хүн, сайн хүн болох бусдад хөнөөлгүй байх, цаашдаа төгс гэгээрсэн бурхны хутгийг ч олж болох гүн гүнзгий утгатай.

Хийж болохгүй үйлдэл

  • Бурхан багшийн их дүйчин өдрийг наргих, цэнгэх зорилгоор тэмдэглэж болохгүй.
  • Бурхан шашны их дүйчин өдрийг хийхийн тулд өдрийн сахил буюу 10 хар нүглийг хийж болохгүй.

10 хар нүгэлд:

Биеэр үйлдэх 3 нүгэл

  1. Амьтны амь таслах
  2. Хулгай хийх (эс өгснийг авах)
  3. Ариун бус явдал

Хэлээр үйлдэх 4 нүгэл

  • Худал ярих
  • Хов өгүүлэх
  • Ширүүн үг өгүүлэх
  • Дэмий чалчих

Сэтгэлээр үйлдэх 3 нүгэл

  • Хүсэл шунал
  • Хорон сэтгэл
  • Буруу үзэл

 

Холбоотой мэдээ