• Солонгосын од Сон Хён Мин:Гурван долоо хоног цэргийн алба хаах нь их урт санагдаж байсан ч надад таалагдлаа

    Английн “Тоттенхэм” багийн хагас хамгаалагч Сон Хён Мин Өмнөд Солонгосын армид цэргийн бэлтгэл хийсэн талаараа ярьжээ.

    “Би сайн туршлага олж авсан. Надад бүх зүйл таалагдсан гэж хэлж чадахгүй, гэвч надад таалагдсан. Надтай хамт мундаг залуус байсан. 3 долоо хоног хэцүү байсан тул би өөртөө хамгийн их ашиг тус өгөх зүйлийг хийхийг хичээсэн. Бусад хүмүүс яаж хийдгийг би мэдэхгүй, гэхдээ энэ удаа их удаан санагдлаа. Дараа нь бид уулзаж, хамтдаа олон цагийг өнгөрөөсөн. Бид бие биетэйгээ хамтарч ажиллахад ойр боллоо. Эхний хоёр өдөр, хэн ч надтай яриагүй, дараа нь үргэлж хошигнодог байсан” гэж хагас хамгаалагч ярьжээ.

    Тавдугаар сарын эхээр хөлбөмбөгчин гурван долоо хоногийн цэргийн бэлтгэлийг амжилттай хийсэн байна. Солонгос улсын бүх эрчүүд тус улсын армид хоёр жил алба хааж байх ёстой. Олимп, Азийн наадамд улсаа төлөөлж амжилттай оролцдог тамирчдад үл хамаарах зүйлүүд байдаг аж.

    Сон Хён Мин бол 2018 оны Азийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд түрүүлсэн нэгэн юм.

    Энэ улиралд тэрбээр “Тоттенхэм Хотспур”-ын төлөө 32 тоглолтод оролцож, 16 гоол оруулж, 9 оновчтой дамжуулалт хийгээд байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ