• Италичууд хөл хориогоо сулруулах сүүлийн шатандаа орж,итгэл найдварын гал асч эхэллээ

    2020-06-04

    Итали улс хөл хорион дэглэмээ сулруулах сүүлийн шатандаа орлоо. Тус улсын Эрүүл мэндийн сайд нь “Өнгөрсөн хугацаанд гаргасан золиос, хүч хөдөлмөрийнхөө дүнд бид инээх эрхтэй” гэжээ.

    Нийт 234 мянган хүн халдвар авч, 33 мянган итали хүн коронавирусын улмаас нас баржээ. Харин өвчлөлийг хяналтандаа авсан гэж үзэж хөл хорион дэглэмийг сулруулах сүүлийн шатандаа орсноор Италичууд муж хоорондоо аялах боломжтой болж байгаагаас гадна гадаад хилээ ч нээж эхлээд байгаа юм.

    Итали улсын хувьд гуравдугаар сараас эхлэн хөл хорион хатуу дэглэмд шилжиж,дотоодын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан билээ.

    Мөн хөл хорион дэглэмээ сулруулахын сацуу ард иргэддээ зайнаас харьцах, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.

    Эх сурвалж:Bbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ