• Facebook хуучин постуудыг устгахад хялбар болгожээ

    Америкийн Facebook корпораци өөрийн хуудсан дээрх хуучин бичлэгүүдийг устгах аргыг шинэчилсэн гэж мэдэгдэв. Шинэ функцийг Manage Activity /Удирдлагын Үйл ажиллагаа/ гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хэрэглэгчийг постуудаа удирдахад хялбар болгох зорилготой юм.

    Одоо постуудыг нэг нэгээр нь устгахын оронд тэдгээрийг хэд хэдээр нь сонгож устгах, мөн архивлаж болно. Түүнчлэн постуудыг категороор нь шүүж үзэх боломжтой: текст, зураг, видео, бусад програм эсвэл нийгмийн сүлжээн дэх нийтлэлүүд гэж.

    Одоогийн байдлаар функцийг гар утасны програм дээр ашиглах боломжтой байгаа бөгөөд дараа нь вэб хувилбар дээр гарч ирэх гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ