• Коронавирусын гурван вакцин эмнэлзүйн туршилтын сүүлийн шатандаа ирэх долдугаар сард орно

    2020-06-04

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

    • АНУ-д өчигдөр 25 мянган шинэ тохиолдол, 1045 нас баралт
    • Бразилд 28,600 шинэ тохиолдол, 1349 нас баралт
    • Япон улсад 52 шинэ тохиолдол, зургаан нас баралт
    • БНСУ-д 39 шинэ тохиолдол
    • БНХАУ-д шинэ тохиолдол 1, дөрвөн шинж тэмдэггүй тохиолдол тус тус бүртгэгджээ.

    Америк вакцин гаргаж авах магадлал өндөр таван компаний нэрийг удахгүй зарлаж магадгүй гэж Засгийн газраас нь мэдээлжээ. Энэ таван компанид Moderna, Оксфордын Их сургууль, Астразенекагийн түншлэл, Жонсон Энд Жонсон компаниуд багтах магадлалтай байна.

    Түүнчлэн Модерна, Астразенекагийн түншлэл, Оксфордын Их сургуулийн боловсруулж буй вакцинууд эмнэлзүйн сүүлийн шатны туршилтаа долдугаар сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ