• Дорнод аймгийн АН-ыг С.Зориг агсны нэрэмжит болгожээ

    2020-06-04

    Дорнод аймгийн Ардчилсан намыг С.Зориг агсны нэрэмжит болгожээ.  Санжаасүрэнгийн зориг нь Монголын ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зориг агсны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор ийнхүү Дорнод аймгийн Ардчилсан намыг түүний нэрэмжит болгосон байна.

    Ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь 1993 онд Дорнод нутгаас төлөөлөн УИХ-д сонгогдож байжээ. Монголын ардчиллын төлөө бүтээсэн үйл хэргийг нь үеийн үед дуурсгаж явахаа Дорнод аймгийн Ардчилсан намын хамт олон хэллээ.

    Эх сурвалж: Demparty.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ