Б.Наранхүү 1.3 тэрбум төгрөгийн автомашинтай,таван тэрбум төгрөгийн малтай

2020-06-03

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт буюу Дундговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшиж байгаа Б.Наранхүү хамгийн баян нэр дэвшигчдийн жагсаалтад багтаж байна. Тэр 1.3 тэрбум төгрөгийн үнэтэй гурван  Rollsroyce Phantom, нэг Toyota Land Cruiser 200 автомашинтайгаас гадна 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн хурдан удмын 330 адуутай болохоо мэдүүлжээ.

Б.Наранхүү өөрийнхөө орлогыг 32 сая 118 мянга, гэр бүлийнхээ гишүүдийн орлогыг 70 сая 861 мянга, нэг тэрбум төгрөгийн үнэтэй хоёр нийтийн орон сууц, 500 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гэж мэдүүлжээ.

Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл гэдэгт 4.8 тэрбум төгрөг гэж бичсэн бол тэр бусдаас 397 сая 689 мянган төгрөг авах авлагатай юм байна.

Түүнийг “Мон-Уран”-ын Наранхүү гэдгээр нь л мэддэг ч тэр дараах компаниудад хувьцаа эзэмшиж, ногдол хувь хүртдэг гэдгээ АТГ-д мэдүүлжээ.

  • “Инвэкс” ХХК 100 хувь
  • “Дүнжингарав” ХХК 34 хувь
  • “Монголын Уул уурхайн корпораци” ХХК 100 хувь
  • “Мон-Уран” ХХК 100 хувь
  • “Дүнжингарав Констракшн” ХХК 100 хувь
  • “Инвэкс жювелри” ХХК 100 хувь
  • “Инвэкс мэншоп” ХХК 100 хувь
  • “Инвэкс Хоум” ХХК 100 хувь
  • “Инвэкс спортс” ХХК 100 хувь
  • “Инвэкс Кантийн” ХХК 100 хувь
  • “Инвэкс Шүүз” ХХК 100 хувь
  • Инвэкс Сервис ХХК 100 хувь
  • “Инвэкс Лэдишоп” ХХК 100 хувь
  • “Инвэкс Бэйбишоп” ХХК 100 хувь
  • “Хүлэрхэрд” ХХК 100 хувь
  • “Дүнжингарав тээвэр” ХХК 100 хувь
  • “Дүнжингарав роуд” ХХК 100 хувь
  • “Дүнжингарав секьюрити” ХХК 100 хувь
  • “Монголмедиа консорциум” ХХК 100 хувь
  • “Оргил энд Капитал партнерс” ХХК 100 хувь
  • “Дүнжингарав трейд” ХХК 100 хувь
  • “Шинэ зуун айл трейд” ХХК 100 хувь
  • “Инвэкскоммодитис” ХХК 100 хувь
  • “Шинэ зуун айл зах” ХХК 51 хувь

Эх сурвалж: АТГ ХОМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ