• “Бурхан халдун”-ы Н.Мөнхдаш дөрвөн тэрбумын үнэтэй хоёр орон сууцтай

    2020-06-03

    АН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшигч Н.Мөнхдаш долоон  компани, нэг банк бус санхүүгийн байгууллагатай.

    УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог  Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшиж буй Н.Мөнхдашийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулья.

    Тэрээр “Бурхан Халдун” группийн захирал, Монгол Улсын манлай уяач юм. 2015 онд Аж үйлдвэрийн дэд сайдад нэр нь яригдаж байсан нэгэн. “Бурхан Халдун” группээс гадна “Мөнххалдун” ХХК, “Дархан зочид буудал” ХК, “Цагаан чулуут эллойс” ХХК, “Бурхан халдун эллойс” ХХК, “Эф Ар Эф ЭМ” ХХК, “Газрын сувд” ХХК-иудад хөрөнгө  оруулалт хийж, тус бүрд  нь 60-100 хувийн ногдол ашиг эзэмшдэг. Мөн тэрээр хувьдаа “Бэйст кредит” ББСБ-тай. Өндөр хүүтэй мөнгө угаадаг банк бус санхүүгийн байгууллагатай улстөрчдөд олон нийт таатай хандахаа больсныг энд дуулгая.

    Хамгийн инээдтэй нь ийм их хөрөнгөтэй Н.Мөнхдашийн өөрийнх нь орлого зургаан сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 26 сая 800 төгрөг  гэж мэдүүлжээ. Харин дөрвөн тэрбум 348 саяын үнэлгээтэй хоёр нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой, 382 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser 200, Микроавтобус,Toyota, Alphard суудлын жижиг машин,Toyota, Prius маркийн автомашинтай, адуу, үхэр хонь нийлсэн 89 сая 160 мянган төгрөгөөр үнэлэгдэх малтай, 400 сая төгрөгийн үнэлгээтэй 1 га газар эзэмшдэг, 354 сая 779 мянган төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй гэжээ.

    Н.Мөнхдаш ах, дүү тавуулаа бөгөөд зодоон нүдээн хийдгээрээ байнга хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиулж байдаг. Н.Мөнхдаш нэг удаа нэр дэвшиж яваад хүн зодож “аавын хаалга” хүртэл татаж явсан удаатай.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ