• Хадгаламжиндаа 82 сая төгрөгтэй О.Баасанхүү дэнчингийн 100 сая төгрөгөө яаж төлсөн бэ

    2020-06-03
    Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг цувралаар.
    УИХ-ын сонгуулийн 20-р тойрог буюу Орхон аймагт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн АТГ-т өгсөн ХОМ-ээс танилцуулья. Тэрбээр 2019 оны байдлаар өөрөө 22 сая 742 сая төгрөгийн орлоготой байсан бол гэр бүл нь 24 сая төгрөгийн орлого олжээ. 395 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, автомашины зогсоол, оффис тус бүр нэгтэй.
    Хадгаламжиндаа 82 сая 860 мянган төгрөгтэй, 70 сая төгрөгөөр үнэлэгдэх 100 толгой үхэртэй 80 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмшлийн 2 газартай юм байна. Мөн 152 сая төгрөгийг хэн нэгнээс авах авлагатай аж.
    Тэрбээр УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдсон өөрөөр хэлбэл 8 жил УИХ-ын гишүүнээр ажилласан хүн. Жилийн орлогоосоо давсан буюу 152 сая төгрөгийн авлага нь хэнээс ямар учиртай нь тодорхойгүй ийм хүн Орхон аймагт нэр дэвшжээ. АН-аас нэр дэвшиж буй тэрбээр нэр дэвших дэнчин болох 100 сая төгрөг болон сонгуулийн зардал болох 431 сая төгрөгөө яаж төлсөн, хаанаас яаж босгох нь тодорхойгүй байна.
    Эх сурвалж: АТГ ХОМ
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ