• Д.Мурат 569 сая 440 мянган төгрөгийн үнэ бүхий орон сууцтай

    2020-06-03

    Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар танилцуулж байна. 

    УИХ-ын гишүүн Д.Мурат 100 сая төгрөгийн дэнчингээ намдаа тушааж,  УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймагт нэр дэвших эрхтэй болсон. Тэр ХОМ-тээ жилийн орлогоо 26.5 сая төгрөг, 569 сая 440 мянган төгрөгийн үнэ бүхий тус бүр нэг нийтийн орон сууц, хашаа байшинтай гэж мэдүүлжээ. Мөн 83 сая төгрөгийн үнэтэй Hummer H2 болон Toyota, Land Cruiser 200 автомашинтайгаас гадна эзэмших, өмчлөх бүхий хэд хэдэн газартай юм байна.

    Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл гэдэгт 50 сая төгрөгтэй гэж бичжээ. Мөн ХОМ-ээс нь харахад “Өлгий цемент” ХХК, “Берик төрт” ХХК, “Эрчимбаян өлгий” ХК-д тодорхой хувь, мөн дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна.

    Эх сурвалж: АТГ ХОМ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ