Шойгу: Коронавирусын эсрэг дархлаа тогтсон цэргүүдийг парадад оролцуулна

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх теле хурлын үеэр “Гуравдугаар сарын эхнээс хойш Оросын армид 65 мянган цэрэг короновирусийн халдвар авч, өдгөө 43 мянган хүн эдгэрээд байна” гэжээ.

Тэрбээр “Тавдугаар сарын 9-нөөс хойш Оросын армид өдөр бүр эдгэрч буй хүний тоо эмчлүүлж буй хүний тооноос давснаар коронавирусийн халдварын ид үе нэгэнт өнгөрснийг харуулж байна.

Оросын Батлан хамгаалахын яам коронавирусийн эсрэг дархлаа тогтсон цэргүүдийг сонгож 6-р сарын 24-нд болох эх орны дайны ялалтын 75 жилийн ойн парадад оролцуулах бөгөөд тэднийг гадны хүмүүстэй харилцахыг эрс хориглоно” хэмээн мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ