ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллажээ.
Шалгалтаар мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэн, зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ. Мөн хил дамнуулан хар тамхи худалдан борлуулж байсан тэдгээр бүлэг этгээдүүдээс их хэмжээний мансууруулах бодис хураан авсан байна.
Шалгалтын талаар дүрс бичлэгүүдийг Өмнөговь аймгийн цагаан хадны тээврийн жолооч нарын групп дээр бичлэг хийн байршуулсан байсан. Шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.
Мөн “цагаан хад” орчим хяналт шалгалт явуулж, нүүрс тээврийн жолооч нар болон оюутолгойгоос баяжмал тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд нэг бүрчлэн үзлэг шалгалт хийсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй