• Модон угаалтуур зохион бүтээсэн Кени хүү Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болжээ

    2020-06-03

    Кенид есөн настай хүү коронавирусын цар тахлын үед гараа угаах зорилгоор модон угаалтуур зохион бүтээжээ. Бүтээлийнх нь төлөө есөн настай хүү Стефен Вамукота Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болсон юм.

    Одоогийн байдлаар хоёр угаалтуур хийгээд байгаа бөгөөд хоёул хөл гишгэвчтэй юм. Ингэснээр угаалтуурт гар хүрэх шаардлагагүй тул коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

    Кени улсын хувьд нийт 2,000 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хүүгийн гэр бүл амьдардаг Муква тосгонд нэг ч тохиолдол бүртггэгдээгүй юм. Гэсэн хэдий ч Вамукота зурагтаар коронавирусын халдварааас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг үзсэнийхээ дараа гэрт нь байсан гарын дорх материалыг ашиглан ийнхүү зохион бүтээжээ.

    Хүүгийн хувьд том болоод инженер болох хүсэлтэй. Харин санхүүгийн бололцоо муу учраас өнгөрсөн нэг дэх өдөр шагнал гардуулах үеэр тэтгэлэг олгохыг Ерөнхийлөгчийн зүгээс амлажээ.

    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ