• Америкийн цагдаа нар Оросын сэтгүүлч рүү олонтаа бууджээ

    Оросын “Спутник” агентлагийн продюсер Рассел Николь Цагаан ордны ойролцоох эсэргүүцлийн ажиллагааг сурвалжилж яваад цагдаагийн резин суманд олонтаа өртжээ.

    Рассел Николь “цагдаа нар жагсагчид руу буудахад би ойртон очиж чухам юу болж буйг харах гэтэл цагдаа нар өөдөөс буудаж эхэлсэн. Тэд гялбах сум, резин сумаар буудсан байв. Тэд бас бидэн руу нулимс асгаруулагч шүршиж тэнд байсан хүмүүс бүгд бүгшин ханиалгаж байлаа” гэжээ.

    Сурвалжлагчийн үнэмлэхээ гаргаж үзүүлсэн ч түүнийг цагдаа нар олонтаа буудаж, хөл, ташааг нь шархдуулжээ.

    Өнөөдрийн Орос олон улсын агентлагийн ерөнхий захирал Дмитрий Киселев Америкийн засгийн газар энэ мэтийн сэтгүүлчдэд халдсан хууль бус үйл ажиллагаанд шалгалт хийхийг шаардсан байна.

    Дмитрий Киселев хэвлэл мэдээллийнхнийг эв санаа нэгдэж, Америкийн цагдаагийн хууль бус ажиллагаанд шалгалт хийлгэхийг шаардах хэрэгтэй гэжээ.

    Оросын ГХЯ албаны сайтдаа мэдэгдэл нийтэлж, Америкийн хууль хэрэгжүүлэгчдийн олон улсын болон Оросын сэтгүүлчид рүү чиглэсэн хүчирхийллийн ажиллагаанд хилэгнэж байна. Америкийн эрх баригчид олон улсын хуулийн хариуцлагаас илээр няцаж байна. Олон улсын байгууллага болон хүний эрхийн олон нийтийн байгууллага үүнд хариу өгөхийг шаардаж байна гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ