• Хуучны эд зүйлсийг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг илрүүлжээ

    Хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа аж.

    Тодруулбал,  Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 2020 оны 6 дугаар сарын 2-ны 20:30 цагийн орчимд  иргэн Э нь Бигхорн маркийн тээврийн хэрэгслээр данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг түүх соёлын дурсгалт эд зүйлийг тээвэрлэн явсныг нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн  алба хаагчид илрүүлжээ.

    Иргэн Э нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар хайгуул малтлага хийсэн байжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ