• Д.Чойжамц:Гудамжнаас олсон гар утсыг эзэнд нь өгөхгүй,өөрөө авъя гэж бодож байвал бусармаг сэтгэлтэйд өөрийгөө тооц

    2020-06-03

    Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц бүх нийтээр амрах Бурхан багшийн Их дүйчин өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх нь зохистой талаар мэдээлэл өглөө.

    Бурхан багшийн Их дүйчин өдрүүдийг Азийн бурханы шашинтай улс орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж иржээ. Дэлхийн их хөгжил 19,20 дугаар зууны үед хөгжил, дэвшил Европоос эхэлж бусад улс орнуудад түгэж, Ази тив тусгаар тогтносон байдлаа 20 дугаар зууны дунд үеэс олсон. Тэр үеэс эхлэн  Бурханы шашин түгэн дэлгэрч эхэлсэн гэж үздэг.

    Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц  “Бурхан багшийн Их дүйчин өдрөөр 10 хар хүглийг хийхгүй байхаас гадна мацаг барих, цагаан хоол идэх олон төрлийн аргууд бий.

    Хамгийн гол утга учир нь бие,хэл,сэтгэлийн үйлийг номхотгож,буяны зүгт залах юм.

    Монгол улсын хувьд мөн адил 2000 жилийн тэртээгээс Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн. Үүнд гурван том тэмдэглэлт баяр нэгэн зэрэг тохиодог учраас Их дүйчин гэж нэрлэсэн.

    1. Эхийн хэвлийд оршсон
    2. Номоо номлосон
    3. Нирваан дүр барьсан гурван том цаг хугацаа давхацдаг.

    Бурхан багш ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан гараагүй байхад сургаалиараа дамжуулан бодитойгоор таниулсан. Бурхан багшийн энэ сургааль,номлолыг бид энэ өдөр түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй.

    Энэ өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 сайн үйлийг хийнэ

    Биднийг жаргалгүй, зовлонтой болгодог юм нь бие,хэл,сэтгэл гурвын буруу зуршил,явдлууд юм. Өөрөөр хэлбэл, энэ өдөр 10 хар нүглийг тэвчих ёстой. 10 хар нүгэл гэдэг нь гэр бүлийг бусниулдаг, хань олныг салгадаг, улс орныг үймүүлдэг уур омог, хүсэл тачаал тэргүүтэй зүйлс бий.

    Биеэр хийдэг гурван нүгэлд:

    • Амьтан алах
    • Хулгай хийх
    • Хэрүүл хийх орно.

    Алдсан хүн арван тамтай, авсан нэг тамтай. Хамгийн хэрэгцээтэй,чансаатай юмыг нь авахаар тухайн хүн маш их сэтгэлийн тавгүй байдалд орж,зовдог.

    Энэ өдөр өндөр албан тушаалтнуду өгөөгүй зүйлийг авахаас татгалз

    Мөн өгөөгүй зүйлийг авахаас аль болох татгалзах хэрэгтэй. Өгөөгүй зүйлд ажил хөдөлмөрийн шугамаар өндөр албан тушаалтан өөр нэг хүний ажлыг бүтээж өгөх нэртэй авдаг зүйл  гэж ойлгоно. Бурхан багшийн Их дүйчин өдөр өгөөгүйн авах зүйлийг тэвчих учиртай.

    Энэ өдөр сэтгэлээ шинжих их сайхан бололцоотой

    Мөн энэ өдөр өөрийгөө шинжих, би ер нь бузар нүгэл рүү явж байна уу гэдгээ ажиглах хэрэгтэй.

    Энэ өдөр үнэтэй цайтай зүйл олсон ч гэсэн тэвчих хэрэгтэй. Гудамжинд үнэтэй гар утас байлаа гэхэд “Энийг номерийг нь солиулаад авъя” гэсэн бодол ирж байвал л бусармаг сэтгэлтэйд өөрийгөө тооц.

    Сэтгэл гэдэг дээр хамаг юм тогтдог. Сэтгэлээ их сайхан шинжих бололцоотой өдөр юм.

    Ховны үйлдэл гэдэг нь бусдыг ямагт хагацаан салгаж байдаг. Хоёр хүн хэрэлдвэл найз нөхдийг,гэр бүлийг,нийгэмд үймээн дэгдээдэг зүйл. Хараал тэргүүтэй хэрцгий үгнүүдийг тэвчиж аль болох зөөлөн сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй.

    Өөрийгөө мундаг хүн болгож, бусдыг гутаан доромжлох хар пиар тэргүүтэй зүйлсийг сонгуулийн үеэр Бурхан багшийн их дүйчин өдрөөр маш сайн тэвчих хэрэгтэй.

    Буруу үзэл жаахан зүйлээс эхэлж болно. Солонгос кинон дээр бизнесээ босгохын тулд хүнийг алж хядаж байгааг хараад ингэж болдог юм гэж бодоод, тэрүүгээрээ хөллөөд,буруу үзэл суучихдаг. Ингэж болохгүй.

    Харин 10 цагаан буяныг үйлд

    Харин 10 цагаан буяныг үйлдэж, зовлон болгосон зүйлсийг тэвчих ёстой.

    Биеэрээ бусадтай харьцахдаа сайхан урсгал зөөлөн байх, хэл яриагаараа сайн сайхан зүйлийг ярьж, сэтгэлээрээ сайхан зүйлсийг бодсон,мөрөөдсөн байх хэрэгтэй.

    Энэ өдрийн жишгээр бусад бүх өдрүүдэд энэ муухай зүйлсээс өөрийгөө сахиж хамгаалах зүйтэй.

    Монголын бүх баярыг Бурхан багшийн их дүйчин өдрөөр жишин буяны зам руу нь залахыг уриалж байгаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ