• Д.Амбасэлмаа:Хүн амын дундах коронавирусын дархлал тогтоцыг тодорхойлох тусгай шинжилгээг хийж эхэллээ

    2020-06-03

    Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараахь мэдээллийг өглөө.

    Тэрбээр “Германд иммуналогийн бүрэн автомат анализатороор хүний ийлдэс ба сийвэн дэх коронавирусын эсрэг биеийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан.

    Энэ оношлуурыг ХӨСҮТ-ийн лабораторийн төхөөрөмжид ашиглан, шинжилгээ хийх бэлтгэл ажил өнөөдөр дууслаа.

    Хүн амын дунд коронавирус халдварын тархалт,дархлал тогтоц,дархлааны хариу урвалыг тодорхойлох боломжтой болж байна. Ингээд коронавирусын оношилгооны гурав дахь лаборатори ХӨСҮТ-т нээгдэж,өнөөдрөөс эхэлж шинжилгээгээ хийж байна” хэмээн ярилаа.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ