• Д.Эрдэнэбат нарт холбогдох “Эрдэнэтийн 49 хувь”-тай холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

    Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 22-ны өдөр болсон ч хойшилсон билээ.

    Шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлээр шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаж, уг татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулаад байсан. 

    Тэгвэл өнөөдөр  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал зэрэг долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.

    Урьдчилсан хэлэлцүүлэг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж  байгаа юм.

    Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ