• Амны хаалтны импорт 17 дахин нэмэгджээ

    2020-06-03

    Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор 2020 оны эхний таван сарын байдлаар Монгол Улс нийт 17.5 сая ширхэг амны хаалт, коронавирусийн 87,522 ширхэг оношлуур, 18,839 ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас, эмнэлгийн 12.8 сая ширхэг тоног төхөөрөмж, хэрэгсэл импортолжээ.

    Мөн гарын савангийн импорт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар өнгөрсөн оныхоос 7 дахин өссөн бол, амны хаалтны импорт л гэхэд 17 дахин нэмэгджээ.

    Гаалийн ерөнхий газрын статистикт гарын саванг кг-аар хэмжиж тооцдог байна.

    2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улс 4,861 кг буюу 16.5 мянган ам.долларын саван импортолж байжээ. Тэгвэл 2020 оны эхний дөрвөн сард энэ тоо долоо дахин өсөж, нийт 33,954 кг буюу 79.3 мянган ам.долларын саванг манай улс импортолж оруулж иржээ.
    Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор хэрэглээ нь огцом өссөн бүтээгдэхүүнд мөн эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, амны хаалт багтаж буй.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ