• Египетэд 17 давхарын тагт унаж гурван хүн амиа алджээ

    Египетийн Александрия хотод орон сууцны барилгын 17 давхарын тагт нурж унажээ.

    Сада эл-Балад телевизийн сувгийн мэдээлснээр тагтны нуранги байшингийн ойролцоо байсан автобусан дээр унасан байна. Үүний улмаас гурван хүн амь үрэгдэж, гурван хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэж РИА Новости бичжээ.

    Эрх баригчид уг хэрэгт мөрдөн шалгалтыг эхлүүлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ