• Тусгаарлагдаж байгаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй

    2020-06-03

    Зургадугаар сарын 24-нд буюу сонгуулийн санал хураах өдөр тусгаарлалтад байгаа иргэд 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй ажээ.
    Гадаад орноос ирсэн иргэнээр дамжиж Covid-19 зөөвөрлөгдөх эрсдэлтэй тул 28 хоног тусгаарлаж байгаа юм.
    Мөн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон зарим эрхийг хязгаарлах үндэслэлийг тусгасны нэг нь сонгуульд саналаа өгөх боломжгүй байхаар заажээ.
    Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-ний хооронд 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчираад байгаа.
    Одоогоор тусгаарлах байранд 1792 иргэн байна.
    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өгч буй мэдээллээр энэ сард нийт найман удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ эх оронд нь авчрахаар болсон. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэгт байрлуулах юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ