• Сонсголын бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгоно

    2020-06-02

    Сонсголын бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, дохионы хэлний хэлмэрч орчуулагч нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгохоор болжээ.

    Уг хичээлийг видео хэлбэрээр хүргэх юм байна.

    Видео хичээлийг Монголын багш эцэг эхийн холбооны “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийн багаас 2019 онд сонсголын бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдэд сонгогчийн боловсрол олгох сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан, мөн Сонгуулийн ерөнхий хорооны санал зөвлөмжийг авч бүтээжээ.

    Видео хичээлээр сонгогч сонгуульдаа хэрхэн оролцох, сонголтоо хэрхэн хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн яаж сонгуульдаа оролцох тухай хуулийн болон онолын мэдлэгийг амьдралд хэрхэн энгийнээр ойлгож буулгахыг харуулсан байна.

    Сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдөө дохионы хэлээр зааж чиглүүлэн  дохионы хэл, хадмал орчуулга, дуу, дүрсний өндөр чанартайгаар уг видео хичээлийг хийжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ