• СЕХ сонгуульд оролцогчдод 1.5 метр зай барьж, амны хаалт зүүхийг анхаарууллаа

    СЕХ-ноос сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагчдад хууль журмаа сайтар мөрдөхийг санууллаа.  СЕХ 2020 оны ээлжит сонгуульд оролцож байгаа 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэр дэвшигч 121 хүнийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэр гаргажээ.

    УИХ-ын 2020 оны сонгуульд нийтдээ 606 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгэгдсэн аж.  Тухайлбал:

    Монгол Ардын нам 76

    Ардчилсан нам 76

    Монголын ногоон нам 15

    “Та бидний эвсэл” 74

    “Шинэ эвсэл” 72

    “Зөв хүн электорат” эвсэл 53

    Ард түмний нам 1

    Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 13

    Хөгжлийн хөтөлбөр намаас 7

    “Сахигтун Үндсэн хуулийн эвсэл”  19

    Эх орончдын нэгдсэн нама  1

    Зон олны нам  30

    Дэлхийн монголчууд нам 3

    Ард түмний олонхийн засаглал нам 24

    Их эе нам 1

    Гэр хорооллын хөгжлийн нам 4

    Бие даагч 121 бүртгэгдэж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ.

    Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 буюу 24.92 хувь нь эмэгтэй байна.  Өнөөдөр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна.

    СЕХ-ноос сонгуульд оролцож буй нам эвсэл, иргэд сонгогчид, сонгуулийн бүхий л шатны үйл ажиллагаанд Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2020 оны сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх журмыг чанд сахиж, хүн хоорондын зайг баримтлах, амны хаалт зүүхийг анхаарууллаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ