• Судалгаа:Зургаа дахь удаагийн их мөхөлд хүмүүс бид буруутай

    2020-06-02

    Дэлхийн түүхэнд нийт таван удаагийн их мөхөл явагдаж байсан бол одоо зургаа дахь удаагийн их мөхөл аль хэдийн эхэлсэн гэж эрдэмтэд дүгнэжээ.

    Их мөхлийн дүнд нийт ургамал,амьтад,микро организмуудын 70-95 хувь нь устаж үгүй болдог учраас ийнхүү нэрлэжээ. Хамгийн сүүлд 66 сая жилийн өмнө их мөхөл болж байсан бөгөөд үүнийг үлэг гүрвэлийн мөхөлтэй холбон авч үздэг юм.

    Мексикийн Үндэсний их сургуулийн экологийн профессор Жегардо Гонзалез болон түний багийнхан хийсэн судалгаагаа Шинжлэх ухааны Үндэсний Академийн Proceedings сэтгүүлд нийтлүүлсэн байна. Судалгааны чухал тоо баримтуудаас:

    • 2001-2014 оны хооронд нийт 173 биологийн төрөл зүйн устжээ. Ердийн буюу байгалийн өөрийн жам ёсны хувьслын хурдаар устал,мөхөл нь үүнээс 25 дахин бага хурдаар явагдах ёстой.
    • Сүүлийн 100 жилийн хугацаанд 400 зүйлийн сээр нуруутан устаж үгүй болжээ.
    • Гэтэл байгалийн жам ёсны хувьслын үед дээрх тооны зүйл устаж үгүй болоход багадаа 10,000 жил шаардлагатай гэнэ.

    Өмнөх таван их мөхлийн хувьд байгалийн хүчин зүйлээс шалтгаалж байсан бол одоо хэдийн эхлэсэн зургаа дахь удаагийн их мөхөл нь хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэж эрдэмтэд дүгнэж байна.

    • Анх дэлхий дээр оршин тогтнож байсан амьтны ердөө хоёр хувь орчин цагт амьдарч байна.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ