Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро Иранд удахгүй айлчилна

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро дэлхийн хэмжээнд тархах тахалын аюул багасаж буй үед Иранд айлчлах гэж байна.

Улс төрчдийн үзэж байгаагаар айлчлалын үеэр эрчим хүч, санхүү, цэрэг, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөж байна. “Гэхдээ энэ нь тийм ч чухал биш. Хувийн харилцаа холбоо нь илүү чухал” гэж Боливарын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Ираны ард түмэнд түлш нийлүүлсэнд талархалаа илэрхийлмээр байгаагаа илэрхийлжээ.

Сануулахад, тавдугаар сард Ираны таван танкер АНУ хөлөг онгоцнуудыг баривчлах аюулыг үл харгалзан Венесуэльд очжээ. Ираны Гадаад хэргийн яам Вашингтоныг ийм үйлдлээс сэрэмжлүүлэв. Гадаад хэргийн департаментын дарга Мохаммед Жавад Зариф хэлэхдээ “АНУ олон улсын хуулийг хүндэтгэх ёстой” гэжээ.

Зургаадугаар сарын 1-нд Тегеран Каракас хүссэн тохиолдолд Венесуэльд дахин шатахуун нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ