• У.Хүрэлсүх:Ж.СҮХБААТАР бол МАНАН бүлэглэлийг нураах эхлэлийг тавьсан гавьяатай улстөрч

    2020-06-18

    УИХ-ын сонгуулийн 25-р тойрог Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч  Ж.Сүхбаатарын тухай  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “МАНАН бүлэглэлийг  нураах эхлэлийг тавьсан гавьяатай улстөрч” гэж хэлсэн юм.

    У.Хүрэлсүх:
    Одоогоос долоон жилийн өмнө Монголын улстөрд үүрээ засч байсан улстөр, эдийн засаг, хуулийн нам дамнасан МАНАН бүлэглэлийн булхай, луйвартай эвлэрэхгүй тэмцэж өөртөө эрсдэл үүрч гарч байсан эр зориг, итгэл үнэмшлийг нь би үнэлж хүндэлдэг. Түүний энэ үйлдэл намын олон залуусыг сэрээж, ард түмэнд МАНАН бүлэглэлийг таниулсан алхам байсан.
    Тухайн үед Ж.Сүхбаатарыг хавчсан, улс төрөөс шахсан. Гэвч цагийн жамаар түүний зөв байсан нь нотлогдож,өнөөдөр шударга ёсны төлөө хүчээ нэгтгэн, УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ.
    Жамъянхорлоогийн СҮХБААТАР Монголын төлөө зүтгэх миний багийн гишүүн, түшиг болж зүтгэх улстөрч шүү. УИХ-д нэр цэвэр, шударга, мэргэжлийн хуульч, төлөвшсөн, төрийн түшээ хэрэгтэй. Чингэлтэйчүүд минь, Жамъянхорлоогийн СҮХБААТАР-ыг сонгож өгөөрэй гэж хичээнгүйлэн хүсье

    Шударга хуульч,улстөрч Ж.Сүхбаатар нам дамнасан МАНАН бүлэглэлтэй нам дотроо тэмцэх гээд хүчин мөхөстөж, МАНАН бүлэглэлтэй хэзээ ч эвлэрэхгүйгээ мэдэгдээд намаасаа гарч байсан билээ. Долоон жилийн дараа түүний тэмцлийн утга учир зөв байсныг баталж, МАН-ын дарга У.Хүрэлсүх намдаа урьж нэр дэвшүүллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ