• Сэрэмжлүүлэг: Туул голд живж, амиа алджээ

    Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мойлтын тохой” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 25 км-т/ Туул голын усанд тус дүүргийн 6 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ живж амь насаа алджээ.

    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 11:40 цагт очиж “Мойлтын тохой” гэдэг газраас цогцсыг олж гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

    Гол усны осол иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох зэрэг шалтгаанаас гарч байгаа аж.

    Тиймээс амралт, аялал зугаалгын улирал эхэлсэн тул иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аль болох  гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх мөн бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж голын эрэг дагуу хүүхдийг тоглуулахгүй байж зөв боловсон амрахыг анхаарууллаа.

    Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ