• Н.Энхбаяр СЕХ-ны ажилчдад бээлий өмсөхийг шаардав

    2020-06-02

    МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших эрхээ хасуулсан. Тэрээр өөрийн биеэр “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигчдийг үнэмлэхийг СЕХ-ноос авахаар очлоо. Энэ үеэр СЕХ-ны ажилчдад бээлий өмсөх ёстой гэсэн шаардлага тавив.

    СЕХ-ны гишүүн Баяндүүрэн тус эвслийнхэнд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж өглөө.

    Үндсэн хуулийн цэцийн 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.

    Хуралдаанаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”,

    32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

    Ингэснээр авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байгаад 2013 онд суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй  болсон билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ