• Сонгогчид санал өгөхдөө дараах журмыг баримтлана

    2020-06-02

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг баталжээ.

    Энэхүү зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөг шаардлагатай гэж үзсэн бөгөөд хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол гаргасан байна.

    Сонгогчид санал өгөхдөө дараах журмыг баримтлана

    • Санал өгөхөөр дугаарлахдаа амны хаалт заавал зүүх.
    • Санал хураах байранд нэвтрэхийн өмнө биеийн температурыг зайнаас халуун хэмжих термометрээр шалгах ба халуун нь 37.5 хэмээс дээш байгаа болон амьсгалын замын өвчний шинж тэмдэг, зовуурь илэрсэн тохиолдолд өндөр зэрэглэлийн урьдчилан сэргийлэх хамгаалалт бүхий тусгай өрөөнд санал өгөх.
    • Сонгогчид хоорондоо наад зах нь 1 метрийн зай барьж аюулгүй байдлаа хангах, ийнхүү зай барихад зориулж санал авах байруудад зохих тэмдэглэгээг хийх.
    • Биеийн байцаалт/Иргэний үнэмлэхээ шалгуулахад бэлэн байх, гараа ариутгагчаар цэвэрлэн, тавьж өгсөн нэг удаагийн бээлий өмсөх. Санал хураах байранд нэвтэрсэн сонгогч тухайн хэсэгт санал өгөх, сонгогч мөн эсэхээ шалгуулах, үед амны хаалтаа доошлуулах буюу түр авах.
    • Үүний дараа амны хаалтаа дээшлүүлэх буюу буцаан зүүж, бээлийтэй гараар саналын хуудсаа авч бөглөн саналаа өгөх.
    • Эцэст нь санал хураах байрнаас гарахдаа бээлийгээ тайлж, гарах хаалганы хажууд байрлах саванд хаях.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ